“Хамтын Хүч Констракшн” ХХК нь барилга бүтээн байгуулалтын салбарт 2015 оноос хойш өнөөг хүртэл 7 жилийн түүхийг хамтдаа бичилцэж эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хөл нийлүүлэн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бид дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, xамгийн чанартай бараа матэриалыг эрхэмлэж барилга бутээн байгуулалтаа хийдэг бөгөөд хүүхэд болон байгальд ээлтэй орчинг цогцлоож нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоo болгон ажиллаж буй нь улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыгаа зөв зохистой, аюлгүй бөгөөд эрүүл орчинд өсгөж хүмүүжүүлэхэд нь хувь нэмэрээ оруулахад оршино. Энэхүү зорилгынхоо хүрээнд манай хамт олон Монгол улсын орон сууцны барилгын салбарт жишиг болох  хотхоны төслүүдийг хэргэжүүлж, 700 гаруй айлыг орон сууцаар ханган, 150 гаруй хүнийг ажлын байраар тогтмол хангахын зэрэг чадварлаг туршлагатай, архитектор, инженер техникийн ажилтнуудаар багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Бидний ажлын үр дүн захиалагчийн тав тух, амар амгалан байдал ба сэтгэл ханамжаар хэмжигдэх тул орчин үеийн нийгмийн хөгжилд хөл зэрэгцэн, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд олон улсын стандарт, хэв маягт нийцсэн орон сууц, худалдаа үйлчилгээ, ногоон орчин, хүүхдэд ээлтэй орчины цогц бутээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа захиалагч, харилцагч байгууллагуудын захиалгат ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, баталгаа, сэтгэл ханамжийг байнга өндөр байлгасаар ирсэн нь бидний хийж гүйцэтгэсэн ажлаар илэрхийлэгддэг билээ. Бид орчин үеийн нийгмийн хөгжилд хөл зэрэгцэн, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд олон улсын стандарт, хэв маягт нийцсэн орон сууц, худалдаа үйлчилгээ, ногоон орчин, хүүхдэд ээлтэй орчины цогц бутээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.
НИЙТЭЛСЭН: 2022-10-20 өдөр 10:40:1 цаг