Бидний үүрэг
 
Бидний урдаа тавидаг зорилго болон өөрт тавидаг шаардлагууд нь
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ямагт нэгт байлгаж,
Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан мөн
чанартай, хариуцлагатай үйлчилгээ үзүүлах юм.
Барилгын салбарт орчин үеийн жишиг, стандартад нийцсэн технологи ашиглан өсөн нэмэгдэж буй энэхүү салбарын зах зээлд шинэлэг, орчин үеийн шаардлага хангасан загвар, дизайнтай барилга угсралт хийх.
Өндөр чанартай барилгын материалыг ашиглан ажилчид болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган, байгалд ээлтэй ногоон байгаль, байгууламжийг эрхэмлэн тогтвортой санхүүжилтийг дэмжсэн төсөл хэрэгжүүлэх юм. 
 

Компаний алсын хараа:

Шинэ шинэлэг барилгын техник технологиоор орчин үеийн шийдэлээр чанарыг эрхэмлэсэн үлгэр жишээ компани болоx. Монгол улсын барилга угсралтын салбарт танигдсан, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангаж, байр сууриа эзэлсэн, улсын болон хувийн томоохон төслүүдийг гүйцэтгэсэн, үнэт зүйлээ бүрэн бэхжүүлсэн тэргүүлэгч болсон байх.

Зорилго:

Хэрэгжүүлж буй төслүүдээ чанарын өндөр түвшинд хугацаанд нь гүйцэлдүүлж , байгаль орчин ба хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж захиалагчдын хэрэгцээг ханган чанарын удирдлагын тогтолцоо болон ХАБЭА-ийн олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэн, байр сууриа эзэлсэн компани байх.

Компаний үнэт зүйл:

Ёс зүй, Хамтын зүтгэл, Аюулгүй байдал, Мэргэшсэн чадварлаг боловсон хүчин, тууштай хамтрагч гэрээт байгууллагууд, найдвартай ханган нийлүүлэгч нар нь манай компаний үнэт зүйл гэж бид тодорхойлдог

 

НИЙТЭЛСЭН: 2022-06-07 өдөр 14:55:0 цаг